Наадам нь зуны дунд сард явагдах, эрийн гурван наадам буюу үндэсний бөх, сур харваа, морины уралдаан болон шагайн харвааны тэмцээнүүд явагдах баяр юм. Улсын гол наадмын үйл ажиллагаа нь 7 сарын 11-ээс 13-ны хооронд Улаанбаатар дахь төв цэнгэлдэх хүрээлэнд явагдана. Морин уралдаан нь Хүй долоон худаг гэдэг газар 30 километр газар уралдаж хурдан хүлгээ бүх насанд тодруулдаг байна. Харин Сур харваа нь Төв цэнгэлдэх хүрээлэнгийн хажуу талд орших сур харвааны талбайд 2 өдрийн туршид явагддаг байна. Наадмыг Их Монгол гүрний үеээс эхтэй гэж түүх судлаачид тэмдэглэдэг бөгөөд Монголчууд хаана ч явж байсан уг наадмаа тэмдэглэдэг уламжлалтай байна. Уг гурван төрлийн тоглоом нь нэгэн зэрэг явагддаг бөгөөд бөхийн барилдааны шувтаргаас өмнө сур харваа, хурдан морины уралдаанд түрүүлэгсэд тодорж дуусдаг уламжлалтай.
|